AutoBUS: UB bus, transit guide icon

1.01 by AZappsMN


Jul 18, 2016

About AutoBUS: UB bus, transit guide

Always with you all the information about the bus route and stops

Та Улаанбаатар хотод үйлчилж байгаа автобусны чиглэлүүдийг ямар ямар маршрутаар яваад байгааг сайн мэдэхгүй байна уу? Эсвэл та хотод хаа нэг автобусны буудал дээр ирчхээд энэ буудал дээр ямар ямар автобус ирдэг юм бол гэж гайхдаг уу? Тэгвэл энэ аппликейшныг танд зориулж байна.

Энэхүү аппликейшныг бид Улаанбаатар хотын нийтийн тээврээр үйлчлүүлэгч хэн бүхэнд тус болох зорилгоор бүтээлээ.

Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Энэхүү аппликейшн нь доорх үндсэн цэсүүдтэй. Үүнд:

• Чиглэлүүд: Чиглэлүүд цэсээс та Улаанбаатар хотод болон хот орчимд үйлчилж байгаа бүх чиглэлүүдийн жагсаалтаас өөрт хэрэгтэй чиглэлийг сонгон орж тухайн чиглэлийн маршрут, зогсоолуудыг газрын зураг дээр харах боломжтой. Мөн цааш энэ чиглэлүүдийн зогсоолуудаас өөрийн очих гэж байгаа зогсоолыг тодруулж болно. Ингэснээр та тухайн чиглэлийн автобусанд суугаад явж байх үедээ өөрийнхөө яг хаана явж байгаа, буух буудалдаа ойртож байгаа эсэхээ шууд харах боломжтой. Та хаа нэг тийшээ автобусны буудлынх нь нэрээс өөр зүйл мэдэхгүй очих гэж байгаа бол энэ үйлчилгээг хэрэглээд үзээрэй. Таныг төөрөхгүй, өөрийнхөө очих буудлыг төвөггүй олоход тань туслах болно.

• Зогсоолууд: Зогсоолууд цэсэд Улаанбаатар хотод болон хот орчимд байдаг бүх автобусны буудлуудын жагсаалт байх бөгөөд эндээс та өөрт хэрэгтэй автобусны буудлыг сонгосноор тухайн буудлынхаа байрлал болон тухайн буудал дээр ямар ямар автобуснууд зогсдог талаар мэдээлэл авч болно.

• Надад ойр: Энэ цэс танд яг одоо байгаа байрлалаасаа хамгийн ойр байгаа автобусны буудлыг хайж олоход туслах болно. Энд танд ойр байгаа автобусны буудлуудыг хамгийн ойр байгаагаас нь хол байгаа хүртэл дараалуулан харуулдаг. Өөрт хэрэгтэй буудлыг сонгож цааш орсноор танд таны сонгосон буудлын байрлал, таны одоогийн байрлалтай хамт газрын зураг дээр харагдах болно. Мөн та таны сонгосон буудал дээр ямар ямар чиглэл ирэх, тэр чиглэлүүд нь ямар маршрутаар хаашаа явдгийг ч мөн харж болно.

• Тохиргоо: Эндээс та ойролцоох автобусны буудлуудыг харах хүрээгээ 1 км, 2 км, 3 км гэсэн сонголтуудаас өөрт хэрэгтэйгээр сонгон тохируулах боломжтой. Мөн аппликейшны хэлийг монгол эсвэл англи хэлнээс сонгон өөрчилж болно.

• Хэрэглэх заавар: Танд аппликейшныг ашиглаж байх үед ойлгомжгүй зүйл гарвал энэ цэсрүү орж өөрт хэрэгтэй мэдээллийг харж байхыг танд зөвлөж байна.

Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөн интернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

Бид аппликейшнаа цаашид улам сайжруулж, Улаанбаатарчууддаа хэрэглэхэд хялбар автобусны аппликейшнтай болгох зорилт тавьж байгаа. Та өөрийн санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлээрэй.

What's New in the Latest Version 1.01

Last updated on Jul 18, 2016

Fixed a few bugs

Translation Loading...

Additional APP Information

Latest Version

Request AutoBUS: UB bus, transit guide Update 1.01

Uploaded by

Nael Gdban

Requires Android

Android 2.3.4+

Show More

AutoBUS: UB bus, transit guide Screenshots

Comment Loading...
Languages
Searching...
Subscribe to APKPure
Be the first to get access to the early release, news, and guides of the best Android games and apps.
No thanks
Sign Up
Subscribed Successfully!
You're now subscribed to APKPure.
Subscribe to APKPure
Be the first to get access to the early release, news, and guides of the best Android games and apps.
No thanks
Sign Up
Success!
You're now subscribed to our newsletter.